Гэндэндарамын Эрдэнэбатlah06飲Y
| Гэндэндарамын Эрдэнэбат | |
| Төрсөн он | 1959? он |
|---|---|
| Төрсөн газар | Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум |
| Яс үндэс | Монгол үндэстэн |
| Улсын иргэн | |
| Ажил үйл | дуучин, байгууллагын дарга |
| Дуулдаг хэл | монгол хэл |
| Урсгал | нийтийн дуу |
| Танил үе | 1990-ээд он — одоо |
| Төгссөн нь | Екатеринбург хотын хөгжмийн дээд сургууль |
| Алдар цол | |
| Төр нийгмийн шан МУГЖ (1997) | |
1990-ээд оны нийтийн монгол дууны гол төлөөлөгч Гэндэндарамын Эрдэнэбат 1959 онд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт эцэг Гэндэндарамын хөвүүн болон төрсөн. УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуу дуулаач мэргэжлээр дүүргэж эх орондоо ирээд үндэсний болоод сонгодог дуурийн олон дүрийг бүтээв. Түүний «Цэнхэрийн голоор нутагтай», «Аавын нутаг», «Тэмээн сүргийн говь», «Гэргий», «Нутгийн зам», «Элбэрэл», «Орчлонгийн сайхан хүүхнүүд», «Гэртээ ирлээ» зэрэг олон дуу түмэн олны сонорыг мялаасан. Хожим Эрдэнэбат УДБЭТ-ийн захирал, дараа нь БСШУЯ-ны соёл урлагийн газрын даргаар ажиллажээ.
Шагнагдсан нь[засварлах | edit source]
- Монгол Улсын Гавьяат Жүжигчин /1997-06-14.№123/
Эх сурвалж[засварлах | edit source]
- Хан Хэнтий нутгийн алдартнууд
- УДБЭТ: Гавьяатууд
| Монгол улсад хамаарах энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье. |